Эх орны маань иргэд Монголчууд бид хүчирхэг өвөг дээдсээсээ маш уужим дэлгэр хаа ч байхгүй үзэсгэлэнтэй баялаг газар нутаг өвлөн авсан азтай улс билээ. Энэ өргөн дэлгэр нутаг маань бас хаа ч байхгүй хатуу ширүүн цаг агаартай, нэлээд хүнд нөхцөлд аж төрдөг иргэдтэй. Газар нутгийн онцлог, эртнээс өвлөгдөн ирсэн нүүдлийн соёл иргэншлээс улбаалсан цайлах, хооллох өвөрмөц, дэлхийд ганцхан соёлтой орон бол яах аргагүй бидний Монгол улс маань юм. Гэвч Монгол улсын нийт иргэдийн маань тал хувь нь нийслэл хотдоо шилжин ирж суурьшин, хотжиж байгаа энэ цаг үед иргэд маань суурин иргэншлийн онцлог, нийгмийн гаралтай шинэ юм бүхэнд дасан зохицох гэж зүдэрцгээж байна. Суурин иргэншлээ дагаад хооллох урлаг хүртэл таарч тохирохгүйд хүрч байна. Бид өдөр болгон мах, махан гаралтай бүтээгдэхүүн, гурил зэрэг нэн хүнд хүнс хэрэглэж таргалалт, илүүдэл жингийн асуудал газар авч байна. Манай орны 40 наснаас дээших нийт иргэдийн 70-80 % хөдөлгөөний дутагдал, буруу хооллолтоос үүдсэн илүүдэл жинтэй, зүрх судасны ямар нэгэн эмгэгтэй гэсэн судалгаа гарсан нь нийгэм бүхэлдээ аюултай байдалд нэгэнт орсоныг илтгэж байгаа юм. Харин бид бүхэн үүнтэй хэрхэн яаж тэмцэх вэ? Ямар аргаар эрүүл аж төрөх вэ? Read the rest of this entry »



