Бидний тухай

БНСУлс болон Монгол Улсын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 2007 онд үүсгэн байгуулагдсан манай компани нь тээвэр зуучлал, гадаад болон дотоод худалдааны үйл ажиллагааг голлон гүйцэтгэж байна.

БНСУлс болон Монгол Улсын иргэдийн бүрэлдэхүүнтэй, хоёр удирдах зөвлөлийн гишүүн, нэг орчуулагч, нэг ня- бо ажилтантайгаар анх ажлаа эхэлж байсан манай хамт одоогийн байдлаар засварчид, борлуулалтын менежер, худалдааны ажилтан, хуулийн зөвлөх нарын нийт, хоёр улсын 19 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эрчимтэйгээр явуулж байна.

Эрхэм зорилго, Хэтийн төлөвлөгөө:

  • Бид чанарыг эрхэмлэн дээдэлж, худалдааны бизнесийн болоод бусад үйл ажиллагааны чанарыг хамгийн боловсронгуй болгохын төлөө хичээн ажиллаж байна. Бид хэрэглэгчид болоод захиалагчийн хүсэлтийн төлөө шаардлагатай бүгдийг хийж гүйцээсээр ирсэн билээ.
  • Монгол улсын хөгжилд манай хамт олны оруулах хувь нэмэр нь өндөр боловсрол бүхий чадварлаг ажиллагсад, эрхэм түншлэл, эх дэлхий, хүмүүнийг дээдэлсэн эрүүл ашиг орлого, шударга өрсөлдөөн бүхий үйл ажиллагаагаар  хэмжигдэнэ. Бид бусад бизнес эзэгнэгч нар, нийт үйлчлүүлэгч түмэндээ ил тод, найдвартай, хариуцлагатайгаар өргөн хэрэглээний болоод хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэлт, бүх төрлийн бараа тээвэрлэлт зуучлалын үйлчилгээг тэгш эрхтэй үзүүлнэ.
  • Шинэ санаа, санаачилга болон шинэ эрэлт хэрэгцээ болгоныг бид дэмжин ажтллах болно. Энэ тал дээр хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүст манай хаалга үргэлж нээлттэй байх болно.
  • Бид БНСУлс болон Монгол Улсын Төрийн хууль тогтоомжийг мөрддөг, нийгмийн болон буяны ажил үйлсийг дэмжин тэтгэдэг, татварын зохих үүрэг хүлээдэг  иргэд байх ёстой.
  • Нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж, гадаад болон дотоод худалдааны салбарын тогтолцоог улам боловсронгуй болгох үйл явцад бид гар бие оролцох ёстой юм.
  • Бид бизнесийн түнш, хэрэглэгч нартайгаа хуулийг дээдлэн, үнэнч шударга зарчимыг эрхэмлэн ажиллах болно.
  • Бидний хийж буй өнөөгийн ажил бидний бүхний Эх Орон болох Монгол Улс, БНСУлсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт бид гүнээ итгэдэг билээ.

Бидний хийж гүйцэтгэсэн нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанууд:

  • Монголын Гэрэл Зургийн “Шинэ Агшин” Нийгэмлэгийг санаачлан үүсгэн байгуулахад оролцов.
  • Асуулт Нэт Цахим хуудастай хамтран “Асуулт Фото Тур” аялалыг зохион байгуулахад оролцов.
  • Монголын гэрэл зураг сонирхогчдын “Mongolian Flickrers New Year Show” арга хэмжээг санаачлан зохион байгуулахад оролцов.
  • 2009 оны “Оны шилдэг гэрэл зураг” шагналыг ивээн тэтгэв.
Comments Off on Бидний тухай
%d bloggers like this: