Эм хэрэглэхгүйгээр эрүүл саруул байх боломж.

Эх орны маань иргэд Монголчууд бид хүчирхэг өвөг дээдсээсээ маш уужим дэлгэр хаа ч байхгүй үзэсгэлэнтэй баялаг газар нутаг өвлөн авсан азтай улс билээ. Энэ өргөн дэлгэр нутаг маань  бас хаа ч байхгүй хатуу ширүүн цаг агаартай, нэлээд хүнд нөхцөлд аж төрдөг иргэдтэй. Газар нутгийн онцлог, эртнээс өвлөгдөн ирсэн нүүдлийн соёл иргэншлээс улбаалсан цайлах, хооллох өвөрмөц, дэлхийд ганцхан соёлтой орон бол яах аргагүй бидний Монгол улс маань юм. Гэвч Монгол улсын нийт иргэдийн маань тал хувь нь нийслэл хотдоо шилжин ирж суурьшин, хотжиж байгаа энэ цаг үед иргэд маань суурин иргэншлийн онцлог, нийгмийн гаралтай шинэ юм бүхэнд дасан зохицох гэж зүдэрцгээж байна. Суурин иргэншлээ дагаад хооллох урлаг хүртэл таарч тохирохгүйд хүрч байна. Бид өдөр болгон мах, махан гаралтай бүтээгдэхүүн, гурил зэрэг нэн хүнд хүнс хэрэглэж таргалалт, илүүдэл жингийн асуудал газар авч байна. Манай орны 40 наснаас дээших нийт иргэдийн 70-80 % хөдөлгөөний дутагдал, буруу хооллолтоос үүдсэн илүүдэл жинтэй, зүрх судасны ямар нэгэн эмгэгтэй гэсэн судалгаа гарсан нь нийгэм бүхэлдээ аюултай байдалд нэгэнт орсоныг илтгэж байгаа юм. Харин бид бүхэн үүнтэй хэрхэн яаж тэмцэх вэ? Ямар аргаар эрүүл аж төрөх вэ?

Бид бүхэн үүнд өчүүхэн ч гэсэн тус болох үүднээс Солонгосын ардын уламжлалт анагаах ухаан болон орчин үеийн шинжлэх ухааны онолуудад үндэслэгдэн бүтээсэн эмчилгээний чанартай олон төрлийн цай, ундааг эх орныхоо иргэдийнхээ эрүүл мэндэд зориулан гаргаж байна. Эдгээр цайнууд нь хөгшин залуу хэн боловч хэрэглэхэд тохиромжтой бөгөөд эрүүлжүүлэх онцгой чанар бүхий бүтээгдэхүүнүүд юм.

Хаадын Цай Тэ Бу Хан цай.

Олон төрлийн эмийн ургамал, жимс, самарны найрлагатай энэ цай нь хүний цусны даралтыг тогтвортой барьж чаддагаараа үнэхээр гайхамшигтай цай юм. Мөн зүрх судасны эмгэг, дотор эрхтэнд сайн нөлөө үзүүлээд зогсохгүй хүйтний улиралд даарахгүй, ханиад томуу тусахаас урьдчилан сэргийлэх, хүний биеийн дархлааг сайжруулах өндөр чадвартай бүтээгдэхүүн юм. Зөвхөн Солонгосын эртний хаадууд хэрэглэх эрхтэй, нууц жороор бүтээгддэг байсан гэх энэхүү цайг та хэрэглээд үз. Үр дүн нь тэр дороо харагдах болно.

Улаан чавганы цай Тэ Чү

Алдарт улаан чавга нь хүний дархлааг сайжруулж, зүрхний үйл ажиллагааг дэмжиж, залуужуулах онцгой чадвартай эмийн ховор төрлийн ургамал юм. Улаан чавгыг эртний жороор найруулан бүтээсэн энэ цайг тогтмол хэрэглэсэнээр гоо сайханд онцгой нөлөө үзүүлж, залуужуулдаг нь нэгэнт тодорхой болсон юм. Бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой бөгөөд тогтмол хэрэглэж заншсанаар элдэв эмгэгт өртөхгүй байх боломжтой юм.

Сагадай цэцгээр амталсан гурвалжин будааны Цай

Солонгосын Удвал цэцэг болон Сагадай цэцгийн цай нь цусны даралтыг тогтворжуулж, жин хасдаг, биеийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй цай юм. Иймээс зүрх судасны эмгэгтэй, илүүдэл жинтэй хүмүүс тогтмол хэрэглэх нь зүйтэй.

Санхуа Цай

Санхуан нунтаг гэдэг нь нэн ховор төрлийн эмийн ургамалуудын цэцэгсээс тусгай уламжлалт жороор гарган авсан нунтаг бөгөөд энэхүү нунтагаар хийсэн цай нь хүний биеийн дархлааг сайжруулж, тамир тэнхээг нэмэгдүүлдэг, элэг, цөс, бөөрний үрэвсэлүүдээс урьдчилан сэргийлэх онцгой үр дүнтэй бөгөөд настан буурлууд маань хэрэглэхэд нэн тохиромжтой цай юм.

One Response to “Эм хэрэглэхгүйгээр эрүүл саруул байх боломж.”

  1. 154648 Says:

    Ooroo bas targan baijeej


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: